• + 976 77032323
  • info@lava.mn
  • Ulaanbaatar / Mongolia

Гадаад харилцаа

Гадаад харилцаа

1.2 сая хүн амтай Хятдын (Yiwu) хот нь томгүй боловч дэлхийн хамгийн том бөөний худалдааны зах орших бөгөөд Хятдын түүхий эдийн хот гэж нэрлэх ч бий. Дэлхийн 200 гаран улс оронлуу экспорт хийгдэг. Ихэвчлэн европын зах зээлд бараа нийлүүлдэг учир барааны тайлбар, нэр бүгд англи хэл дээр байдаг.
Англи хэлээр холбогдох ойлголцох бүрэн боломжтой. Зах хязгаар нь үл мэдэгдэх асар олон төрлийн барааны сонголт, үйлдвэрлэгч худалдаа эрхлэгч компаниуд оршин тогтнодог.
Хятдын засгийн газраас тус хотыг үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулахаар зориж байгаа тул гайхалтай хурдан хөгжиж өргөжиж байгаа стратегийн хот юм. Тэгвэл энэ хотын зах зээлийн бүх бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, бүх үйлдвэрлэгчтэй дэлхийн хаанаас ч тэр ч бүү хэл гэрээсээ холбогдох, холбоо тогтоох боломжыг бид танд санал болгож байна.

Bay Inc. бол дэлхийн өнцөг булан бүрт сая сая худалдан авагч, худалдагчдыг холбодог дэлхийн худалдааны гүүр юм. Бид хувь хүн, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад бүх төрлийн эдийн засгийн боломжийг олгохын тулд оршин тогтнодог. Манай брэндэд дэлхийн 190 зах зээлд үйл ажиллагаа явуулдаг eBay Marketplace болон eBay Classifieds Group багтдаг.

  • Бизнесийн модел: С2C хэрэглэгчийг хэрэглэгчтэй холбох

Алибаба группын үүсгэн байгуулагч Жак Ма нь Tmall цахим худалдааны флатформыг брендийн барааг гадаадын болон дотоодын хэрэглэгчдийн зах зээлд нийлүүлэх зорилгоор 2008 онд нээсэн. Таобао аппликейшин хувь хүнийг хувь хүнтэй холбох гүүр болдог бол Tmall нь бизнес эрхлэгчээс хувь хүнтэй холбох гүүр болдогоороо онцлогтой. Хилийн чанадад байрлах компаниудын худалдан авах эрх бүхий гэрчилгээтэй брендийг эзэмшигчид энэ платформ дээр дэлгүүр нээх журамтай байдаг бөгөөд илүү найдвартай баталгаатай чанартай. Та зааврын дагуу худалдан авалт хийснээр эрсдэлийг бууруулах боломжтой.

Shein бол олон улсын хурдан загварын B2C брэнд юм. Тус компани нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцаслалтад анхаарлаа төвлөрүүлдэг. Хүүхдэд зориулсан хувцас, хэрэглэл, цүнх, гутал болон бусад төрлийн хувцасыг Shein дээрээс авах боломжтой. Тус компани нь үндсэндээ Америк, Европ, Ойрхи Дорнодын орнуудын худалдан авагчдыг бусад үндэстний хэрэглээний зах зээлийн хамт чиглүүлдэг. Boho даашинз, график цамц, гоёмсог усны хувцас, хээтэй цамц гэх мэт Шейн бүх хүмүүст зориулагдсан зүйлтэй байдаг.

Тус аппликейшин нь 2015 онд 9 сард хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч иргэдийг үйлдвэрлэгчтэй холбох зорилгоор үйл ажилллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд асар хурдтай бүтээгдэхүүний төрөл нь нэмэгдсээр байна. Гэр бүлийн гишүүд, найзууд, ажлын хамт олноороо нийлээд бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь хямд үнээр авах боломжыг олгодог. Өдгөө бүх салбарынхны бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг хамгийн хямд сонголтыг харилцагчиддаа санал болгож буй тренд болсон аппликейшин. Өрх гэр бүлийн гишүүдийн гэр ахуйн хэрэглээ, хувцас, хүнс, ном, хөгжим, тоглоом, жижиг дунд үйлдвэрлэлийн төхөөрөмж гээд бүгдийг авах боломжтойгоос гадна тус аппликейшин дээрх найзуудын худалдан авалтыг харахаас гадна хамтарч худалдан авалт хийх боломжийг олгодог цоо шинэ шийдэл бүхий аппликейшин. Сүүлийн жилүүдэд Хятад хүмүүсийн Таобао-н хэрэглээ багасаж Pinduoduo хэрэглээ огцом өссөн гайхалтай үр дүнг үзүүлж байна. Дэлхийн худалдаа борлуулалтын чиг хандлагыг тодохойлогч Хятад улсын зах зээлд тэсрэлт үзүүлэн гарч ирсэн PinDuoDuo аппликейшины зааврыг танд хүргэж байгаадаа баяртай байна.

Made-in-china цахим худалдааны флатформ нь 1998 онд Focus Technology компани Хятдын үйлдвэрлэгчдийг Дэлхийн худалдан авагчтай холбох алсын хараа тавин үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өдгөө Хятад үйлдвэрлэгчтэй шууд харилцах боломжтой дэлхийн хэмжээний томоохон цахим эх сурвалжийг бий болгожээ.
Олон улсын бүтээгдэхүүний чанар стандартыг хангасан сертификаттай үйлдвэрлэгчид оролцдог тул чанартай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой
Бөөний борлуулагч байгууллагад илүү тохиромжтой
Бизнесийн модел B2B буюу бизнес эрхлэгчээс бизнес эрхлэгчдэд зориулсан
Туркын экспорт хийдэг компаниуд эндээс худалдан авалт хийдэг. Худалдан авагчдын ихэнх хувийг Турк улсын иргэд эзэлдэг.
6 сая үйлдвэрлэгчийн 40 сая төрлийн барааны сонголтыг бидэнд олгодог.
18 өөр улсын хэл дээр судалгаа хийх боломжтой бөгөөд Amazon, eBay, wish, mercari, lazada зэрэг сайтуудын захиалгын дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Та хэрвээ Европ стандартын бараа бүтээгдэхүүн хайж байгаа бол заавал ашиглаж үзээрэй.

Хятдын онлайн худалдааны тэргүүлэгч Алибаба компани брендийн барааг жижиглэн зах зээлд нийлүүлэх зорилготой AliExpress аппликейшиныг 2010 оноос зах зээлд таниулж эхэлсэн бөгөөд өдгөө 220 орны 150 сая хэрэглэгчийн баазыг үүсгэсэн онлайн худалдааны топ тоглогчдын нэг болж чаджээ. AliExpress нь 18 орны хэлээр ашиглаж болохын зэрэгцээ хамгийн түгээмэл 8 валютаар төлбөр тооцоо хийх боломжтой байдаг. Мөн тус сайт/аппликейшин нь ОХУ-д хамгийн алдартай онлайн худалдааны талбарт тооцогддог. Монголд олдоц муутай ховор байдаг, олдсон ч хэт өндөр үнэтэй байдаг барааг та энэ аппликейшин дээрээс боломжийн үнээр гэртээ хүргээлэн авах боломжтой.

Интернэт, гар утасны хэрэглээ асар хурдтай хөгжсөн өнөө цагт бэлэн мөнгө, төлбөрийн картууд үеэ өнгөрөөсөнийг илэрхийлэх Дэлхийн онлайн худалдааны төлбөрийн системийн акул ALIPAY аппликейшиныг Alibabа группын үндэслэгч Жак Ма 2003 оноос анх дотоодын төлбөрийн системээр ашиглаж байсанаа 2010 оноос олон улсын гүйлгээ хийх системийг нэвтрүүлж өдгөө 870 сая хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том төлбөрийн систем болсон байна. Хятад улсад гар утастай хүмүүсийн 99% alipay аппликейшин ашигладаг. Дэлхийн хаанаас ч гар утсаараа хувийн болон албан байгууллагын юаны гүйлгээг шимтгэлгүй, цаг алдалгүй шилжүүлэх энэ гайхалтай боломж урьд өмнө нь хүн төрөлхтөний түүхэнд огт байгаагүй. Цахим шилжилтийн хөгжлийг даган Монголчуудын ALIPAY хэрэглээ өдрөөс өдөрт өсч, найман шарга эсвэл банк орох шаардлагагүй болсон шинэ эрин үед та ч бас энэхүү аппликейшиныг ашиглан цаг үетэйгээ хөл нийлүүлээрэй.

JD.com компанийг 1998 онд Хятдын Онлайн энтрепренер 47 настай эрхэм Liu Qiangdong үүсгэн байгуулсан бөгөөд жижиглэнгийн зах зээлд 2004 оноос үйл ажиллагаагаа явуулсан. Alibaba T-mall-той өрсөлдөхүйц хэмжээний том платформ. Тус аппликейшин анх iphone, iPad, Android,Symbain, WindowsPhone салбарт зориулагдан гарж байсан бол өдгөө цахилгаан бараа, гар утас, компьютер, тэдгээрийн дагалдах хэрэгсэлийг брендийн цахилгаан бараа нийлүүлдэг алпарт аппликейшин болсон байна. Цахилгаан барааны хаан гэж нэрлэгддэг. Хятдын 495 хотыг хамарсан асар том агуулах болон шууд хүргэлтийн цэгүүд үйл ажиллагаа явуулдаг. JD.com сайт нь m.360buy.com болж шинэчлэгдсэн
Банкны карт, alipay, wechat-р дамжуулан төлбөр төлөх боломжтой. Гэр ахуй, цахилгаан барааны хөгжлийг тодорхойлогч алдарт брендийн бараа бүтээгдэхүүнийг таны гэрт байршуулах боломжыг танд санал болгодог.

WISH бол худалдагч ба худалдан авагчдын хоорондох гүйлгээг хөнгөвчлөх Америкийн онлайн цахим худалдааны платформ юм. Wish нь 2010 онд Пиотр Зулчевски (Гүйцэтгэх захирал), Дэнни Жан (CTO асан) нараар байгуулагдсан.WISH-ыг АНУ-ын Сан Франциско дахь ContextLogic Inc компани ажиллуулдаг.

  • Бизнесийн модел: С2C хэрэглэгчийг хэрэглэгчтэй холбох