Үйлчилгээ

Сургалт

Та дэлхийн худалдааны платформуудыг ашиглан дэлхийн хаанаас ч өөрт хэрэгтэй зүйлсээ өнгө дизайн, чанарын өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой гэдэг ээ та мэдэх үү. Ийм боломж байдгийг мэдэхгүй, мэдсэн ч хийж чадахгүй тохиолдол зөндөө байдаг. Тэгвэл бид танд дэлхийн цахим худалдааны зах хязгааргүй боломжийг хэрхэн яаж өөрийн хэрэгцээ, бизнестээ ашиглахыг зааж сургахын төлөө ажиллаж байна. Бид танд дэлхийд тэргүүлэгч худалдааны 50 гаруй платформуудыг зааж сургахаас гадна танд хэрэгтэй 500 гаруй эх сурвалжуудыг танд зааж зөвлөх болно.

Зөвлөх үйлчилгээ

Бид хэрэглэгч гишүүддээ сургалт өгөөд зогсохгүй тэдэнд түгээмэл тулгардаг асуудлуудыг хэргэх даван туулах шийдвэрлэх арга замыг заан зөвлөж цахимаар болон биечлэн уулзаж зөвлөдөг.

Үүнд:

  1. Онлайн худалдан авалтын үед тулгарах асуудлууд
  2. Маркетинг борлуулалтын зөвлөгөө
  3. Санхүү төлөвлөлт, тооцооллын үр дүнтэй арга барил
  4. Олон улсын төлбөр тооцооны шийдэл
  5. Тээвэр, логистикийн зөвлөх үйлчилгээ

Худалдаа

Бид бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгдэгчийн бизнесийг дэмжих зорилгоор тэдний хүсэл зорилгод нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнийг хамгийн таатай үнээр бөөнөөр нь болон жижиглэнгээр нийлүүлэхээс гадна тэдний хүссэн бараа бүтээгдэхүүний хамгийн таатай нөхцөлөөр үйлдвэрлэгчтэй холбогдон захиалж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм.

Вебсайт хөгжүүлэлт

Веб сайт гэдэг нь байгууллагынхаа талаар хэрэглэгч түншүүддээ өгөх өөрсийн хамгийн анхны ойлголтыг өгөх нүүр царай мөн гэдэгт маргах хүн байхгүй байх. Танай веб сайт ямар байхаас шалтгаад харилцагчид дараагийн алхмаа хийх тохиолдол ч байдаг. Бид хувь хүн, албан байгууллагын танилцуулга сайт, мэдээ мэдээллийн портал сайт, онлайн худалдааны сайтуудыг мэргэжлийн өндөр түвшинд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн өнгө загвар шийдлээр хийж гүйцэтгэн та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Бидний бусдаас ялгарах давуу тал нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн веб сайтын аюулгүй байдал болон тогтвортой хөгжүүлэлт, арчилгаа үзүүлэх үйлчилгээг урт хугацаагаар гэрээлэн найдвартай гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэдэг юм.

Page хөгжүүлэлт

Одоо бидний амьдарч байгаа эрин нь цахим эриний үе гэж хэлэхэд буруутахгүй байх. Дэлхий дахинаа 8настай балчраас 80 настай буурал хүртэл ертөнцтэй ертөнцтэй хөл нийлүүлэн амьдарч байна. Үүний нэг хэлбэр нь FACEBOOK гэх асар том цахим платформ юм. Facebook-ийг хувь хүн болоод бизнесийн байгууллагууд хамгийн өргөнөөр ашиглаж өөрсдийн тухай бүхий л мэдээллээ олон нийтэд цахимаар хүргэдэг билээ. Энэ сувгаар дамжуулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд хүргэх цаашлаад борлуулалтаа дээшлүүлэхээс эхлээд олон төрлөөр ашиглаж болно. Бид байгууллага хувь хүмүүст тэдний хүсэл зорилгод нийцүүлэн цахим хуудасны хөгжүүлэлт, хөтлөлтийг нь өөрсдийн давуу тал болсон чадварлаг баг хамт олныхоо хүчээр урт хугацааны туршид найдвартай хийж гүйцэтгэж байна.

Аппликейшн хөгжүүлэлт

Дэлхийн хүн ам хоёр тэрбум ширхэг гар утас хэрэглэж байна. 2017 онд дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь ухаалаг утас хэрэглэнэ гэх судалгааг Google компанийн шинжээчид гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх насанд хүрэгчдийн тал хувь нь гар утастай. Таван жилийн дараа тэдний 80 хувь нь ухаалаг утас хэрэглэнэ гэсэн тооцоолол ч мөн байдаг. Хүн төрөлхтөн ухаалаг гар утсыг түлхүү сонгож байгаа нь тэд заавал компьютерын дэлгэцийн ард суухгүйгээр утаснаасаа хэрэглээгээ зохицуулж байгаатай холбоотой. Ухаалаг утасны хэрэглээ асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа өнөө үед та мобайл аппликэйшн (Mobile Application) -аар дамжуулан өөрийн бизнесээ сурталчилж, мэдээллээ хүргэх нь хамгийн оновчтой суваг болоод байгаа нь тодорхой байна. Бид таны зорилго, тулгарч байгаа асуудал, зорилтот зах зээл зэргийг сайтар ярилцан, веб сайтын болон түүнд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлон багаар ярилцан танд болон эцсийн хэрэглэгчид хамгийн хүртээмжтэй шийдлийг олон ажлыг гүйцэтгэх болно.

Бид тантай ажиллахад бэлэн. Харин та ?